ЦХИХХЯ-ны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс нэгдсэн төслийн төлөвлөгөөг боловруулж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх талаар туршлагаа хуваалцлаа
Дэлхийн Банкны санхүүжилттэй Монгол Улсад хэрэгжиж буй төслүүдэд ЦХИХХЯ-ны Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс нэгдсэн төслийн төлөвлөгөөг боловруулж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх талаар туршлагаа хуваалцлаа.
2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй төслийн зохицуулагч, холбогдох ажилтан, хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллийг хамруулсан туршлага судлах практик сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад Зохицуулагч Б.Энхдөлгөөн уригдан оролцож, төслийн менежментийг үр дүнтэй зохион байгуулсан арга барил, богино хугацаанд бодит үр дүнд хүрсэн загвар болон туршлагаа танилцууллаа.
Сургалтын үеэр оролцогчид идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж, төслийг үр ашигтай хэрэгжүүлэх, хянах арга замын талаар санал солилцсон бөгөөд “Ухаалаг засаг II” төслийн загварчлалаас туршлага судалж, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
Сургалт, хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж болон бусад төслийн 20 гаруй төлөөлөл оролцлоо.
Төсөл нь энэхүү туршлагаа Монгол Улсад хэрэгжиж буй төсөл хэрэгжүүлэх нэгжүүдэд танилцуулахаас гадна мөн Филипин Улсад хэрэгжиж буй Дэлхийн Банкны төсөл хэрэгжүүлэх нэгжид танилцуулж, хуваалцсан юм.



