Иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн цахим үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн дижитал ур чадвар, дижитал технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой.

Төсөл хэрэгжүүлэгч нэгж

Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) нь Удирдах хороо, төсөл хэрэгжүүлэгч болон ашиг шим хүртэгч байгууллагуудад төслийн удирдлага, санхүү, хяналт, худалдан авалт, мэдээлэл харилцааны чиглэлээр бүх талын зөвөлгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хүлээнэ.  ТХН-ийг Сангийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 123 дугаар тушаалаар байгуулж, орон тоог баталсан.

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН ЧИГ ҮҮРЭГ:

  • Төслийн хэрэгжилтийг хангах зорилгоор Төслийн Удирдах хороо, төсөл хэрэгжүүлэгч болон ашиг шим хүртэгч байгууллагуудад төслийн удирдлага, санхүү, хяналт, худалдан авалт, мэдээлэл харилцааны чиглэлээр бүх талын зөвөлгөө, дэмжлэг үзүүлэх, төслийг хэрэгжүүлэх;
  • Ухаалаг засаг-2 төслийн санхүүжилтийн хэлэлцээр болон Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын Сангийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 04 дүгээр тушаалаар баталсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 7.10.1-д заасан чиг үүрэг.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд: