Удирдах хороо
Төслийн Удирдах хороо (ТУХ) нь төслийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэгч болон ашиг шим хүртэгч байгууллага, Төсөл хэрэгжүүлэх нэгжийг бодлогын удирдамжаар хангах чиг үүрэгтэй.
Удирдах хорооны чиг үүрэг:
- Төслийн хэрэгжилтийг хангах зорилгоор төсөл хэрэгжүүлэгч болон ашиг шим хүртэгч байгууллага, Төсөл хэрэгжүүлэх нэгжийг бодлогын удирдамжаар хангах
- “Ухаалаг засаг-2” төслийн тусгай эрхийн зээлийн хэлэлцээр, Сангийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 04 дүгээр тушаалаар баталсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 7.10.1-д заасан чиг үүрэг.
ТУХ нь шинэчлэгдсэн байгуулагдсан тушаалууд:
- Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 06 сарын 16-ны өдрийн 01/59 дугаар тушаал,
- Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2025 оны 09 сарын 17-ны өдрийн А/127 дугаар тушаал,
- Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2026 оны 01 сарын 14-ний өдрийн А/09 дугаар тушаалаар шинэчлэгдэн байгуулагдаж дараах бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
УДИРДАХ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН:
ДАРГА:
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга
Гишүүд:
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга
- Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга
- Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
- Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга
- Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн хэлтсийн дарга
- И-Монгол академи УТҮГ-ын захирал
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА:
Төслийн зохицуулагч /саналын эрхгүй/