Иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн цахим үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн дижитал ур чадвар, дижитал технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой.

Мэдээ
“Ухаалаг засаг 2” төсөл нь орон нутгийн харилцаа холбоо, интернэтийн хүртээмжийг туршилтын хүрээнд сайжруулахаар ажиллаж байна.
2026/04/28
15 үзсэн

2026 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр. “Ухаалаг засаг 2” төслийн хүрээнд Дэлхийн банкны зөвлөх Ян Ван Реес Төв аймгийн Алтанбулаг суманд ажиллаж, хөдөө, орон нутгийн харилцаа холбоо, интернэтийн өнөөгийн нөхцөл байдлыг судаллаа.

Энэ хүрээнд сумын Засаг даргын Тамгын газар болон сумын төсвийн байгууллагуудтай уулзалт хийн, интернэтийн хүртээмж, үр ашигтай хэрэглээ, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцсон юм. Мөн Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Алтанбулаг суман дахь салбарын үйл ажиллагаа, дэд бүтцийн нөхцөл байдалтай танилцлаа.

Дэлхийн банкны санхүүжилтээр ЦХИХХЯ-ны хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг 2” төсөл нь орон нутгийн харилцаа холбоо, интернэтийн хүртээмжийг туршилтын хүрээнд сайжруулахаар ажиллаж байна.