ЗАСГИЙН ГАЗРЫН ЦАХИМ ХУРЛЫН СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ: ЗАРДЛЫГ БУУРУУЛЖ, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ.
“Ухаалаг засаг II төсөл”-ийн хүрээнд цахим засаглалыг дэмжин, төрийн үйлчилгээний шуурхай, ил тод байдлыг хангах ажлын нэг нь цахим хуралдааны системийн хөгжүүлэлт юм. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 2025 онд хэрэгжсэн энэхүү дэд төслөөр цахим хуралд хамрагдах оролцогчдын тоог нэмэгдүүлж, кибер аюулгүй байдал, системийн найдвартай ажиллагааг хангаж чадлаа. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн цахим хурлаар яам, агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ, УИХ-ын харьяа байгууллага болон бусад төрийн өмчит байгууллага, хувийн хэвшил, иргэдийн 1000 хүртэл төлөөллийг хамруулсан хурлыг цахим хурлын дэвшилтэт боломжийг ашиглан хийх нөхцөл бүрдсэн.
Үүний үр дүнд, Монгол Улсын хэмжээнд төрийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэдийн төлөөллийг хамруулсан хурал, уулзалтыг зохион байгуулах хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж, танхимаар зохион байгуулагддаг уулзалт, хуралдааныг цахимаар зохион байгуулж, тэр хэмжээний зардал, цаг хугацааг хэмнэх боломжтой болсон бөгөөд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
“Ухаалаг засаг II төсөл” нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050" 5.3. “Хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлэх” зорилтод тодорхойлсон мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, үр дүнтэй цахим засаглалын бодлогын болон хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, төлөвшүүлэх, эдийн засаг, нийгмийн бүх салбарт мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшил, инновацыг нэвтрүүлэх замаар бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, хүний хөгжлийг дэмжсэн цахим засаглалыг хөгжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр заасан”-ыг дэмжин ажиллаж байна.
Системийн шинэчлэгдсэн чадамж:
Дуу, дүрсний шаардлага: 4K Ultra HD, сүлжээний хурднаас хамаарсан видео дамжуулалтын тасалдалгүй байдлыг хангана. SVC (Scalable Video Coding)
Сервер дээр суурилуулж ажилладаг.
Бүх төрлийн үйлдлийн систем, веб хөтөч дэмжиж ажилладаг.
Компьютер, гар утас, таблет, ухаалаг зурагт, ухаалаг дэлгэцээр хуралд оролцох боломжтой.
Дэлгэц, файл хуваалцдаг байх, дэлгэцийг олон янзаар зохион байгуулдаг.
Групп болон хувь чат бичих, цагаан самбар дээр ажиллах, танилцуулга хуваалцах боломжтой.
Видео, аудио дамжуулах боломжтой.
Оролцогчийн дүрээр үйлдлийг тодорхойлох боломжтой.
Санал асуулга явуулдаг.
Арын фоныг бүдгэрүүлэх, фон үүсгэх, гаднын дуу чимээг арилгадаг.
Чатаар зураг, видео, pdf файл дамжуулах, шууд унших боломжтой.
Чат уншсан уншаагүйг мэдэх, оролцогчийг тодорхойлж дурдах боломжтой.
Хуралд оролцогчдын мэдээллийг тухайн хурлаар болон хугацаагаар шүүж харах, татаж авах боломжтой.
Хурлын бичлэг хийдэг, хадгалах, татаж авах боломжтой.
Төхөөрөмжөөс төхөөрөмжийн хооронд холболт үүсгэдэг, серверт суурилж ажилладаг, бүх өгөгдлийг хянах боломжтой, хэрэглэгчийн мэдээллийн сантай холбогдож, удирдан зохион байгуулах боломжтой.
Хуралд орох оролцогчдыг хянах, тухайн хуралдаанд нууцлал үүсгэх, тухайн хуралд оролцох оролцогчдыг тодорхойлох, IP хаягийн хязгаарлалт хийх боломжтой. (Pin code)
Хурлыг интернэт сүлжээний холболтгүй байгууллагын сүлжээнд зохион байгуулах боломжтой.
Серверийн IP хаягийг нуух, холболтыг хязгаарлах боломжтой.
Microsoft365 Outlook программтай холбогдож ажилладаг.
API холболт дэмждэг CRM, LMS болон бусад системүүдтэй холбогдох боломжтой.
Бусад видео системийн холболтыг дэмждэг.
Тухайн хуралд ашиглах серверийн хүчин чадал, хэмжээг хянах, урьдчилан тохируулах боломжтой.
Хурлын, оролцогчдын, холболтын тухай статистик мэдээлэл харуулдаг.