Иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн цахим үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн дижитал ур чадвар, дижитал технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой.

Мэдээ Онцлох мэдээ
Салбарын яамдын төлөөлөлтэй “Дижитал хөгжил ба хиймэл оюун ухаан”-ны чиглэлээр бодлогын зөвлөлдөх уулзалт зохион байгуулав.
2026/11/09
66 үзсэн

Дэлхийн банкны “Ухаалаг засаг II төсөл”-ийн баг болон дижитал салбарын мэргэжилтнүүд салбарын яамдын холбогдох албан тушаалтнуудтай бодлогын зөвлөлдөх уулзалтыг энэ сарын гуравны өдөр зохион байгууллаа.

Уулзалт, хэлэлцүүлэгт есөн яам, холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр, цаашдын төлөвлөгөө, санал санаачилгыг танилцуулан, санал солилцсон юм.

Зөвлөлдөх уулзалт нь дижитал хөгжил болон хиймэл оюун ухааны чиглэлээр үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй стратеги, төсөл, хөтөлбөрүүдийн харилцан хамаарал, давхардлыг тодорхойлох, хөгжлийн тэргүүлэх чиглэл, үйл ажиллагаатай уялдуулах, салбарын санаачилгуудыг дэмжих хамтын ажиллагааны боломжийг тодорхойлоход чиглэлээ.