Иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн цахим үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн дижитал ур чадвар, дижитал технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой.

Мэдээ
"ЗАХ ЗЭЭЛТЭЙ УРЬДЧИЛАН ХАРИЛЦАХ (EME)" ЦАХИМ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2026/09/11
72 үзсэн

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Ухаалаг засаг II төсөл" -ийн хүрээнд "ОРОН НУТГИЙН ӨРГӨН ЗУРВАСЫН ХОЛБОЛТЫН ТУРШИЛТЫН ТӨСӨЛ"-ийн тендерийн бэлтгэл ажлын хүрээнд "ЗАХ ЗЭЭЛТЭЙ УРЬДЧИЛАН ХАРИЛЦАХ (EME)" цахим уулзалтыг 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 11:00 цагт зохион байгуулна.

БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР:  Уулзалтад оролцох хүсэлтэй этгээд 2026 оны 9 дүгээр сарын 17-ны 10:00 цаг хүртэл дараах холбоосоор бүртгүүлнэ үү:

БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС:

https://forms.cloud.microsoft/Pages/DesignPageV2.aspx?origin=NeoPortalPage&subpage=design&id=ktqnXorgeEK2pBk8O3FCYhDQiGSH5OZFhM2ZOrgL_WdUOVVJSEZNR0w2MEJWUTEzMUFZVFZUOUtaVS4u

Жич: Бүртгүүлсэн имэйл хаягаар цахим уулзалтын холбоосыг илгээх болно.

 УУЛЗАЛТЫН ЗОРИЛГО:

Төсөл, тендерийн шаардлагыг салбарын гүйцэтгэгч, нийлүүлэгч компаниудад урьдчилан танилцуулах;

Техникийн шаардлага, багцын бүтэц, гүйцэтгэх хугацаа зэрэг асуудлаар санал бодол солилцох;

Зах зээлийн оролцогчдын идэвхтэй оролцоог дэмжих;

Тендерийн баримт бичгийг зах зээлийн бодит нөхцөл байдалд нийцүүлэн боловсруулахад дэмжлэг үзүүлэх;

ТЕНДЕРИЙН ТУХАЙ:

 Тендер нь дараах 3 багц (Lot)-тай.

Багц 1: Шилэн кабель (FTTH) (2 аймгийн 2 сум)

Багц 2: 5G тогтмол утасгүй хандалт (5G FWA) (2 аймгийн 2 сум)

Багц 3: LEO хиймэл дагуулын холболт (14 аймгийн 50 баг)

Багц 1. FTTH өргөн зурвасын холболт (2 сум)

OLT төхөөрөмж, шилэн кабелийн сүлжээ

Хэрэглэгчийн ONT төхөөрөмж (40+ хэрэглэгч/сум)

3 нийтийн Wi-Fi цэг

Төрийн байгууллагын дотоод сүлжээ (LAN)

Багц 2. 5G FWA өргөн зурвасын холболт (2 сум)

5G радио хандалтын сүлжээ (RAN)

5G CPE хэрэглэгчийн төхөөрөмж (40+ хэрэглэгч/сум)

3 нийтийн Wi-Fi цэг

Төрийн байгууллагын дотоод сүлжээ (LAN)

Багц 3. LEO хиймэл дагуулын холболт (50 баг)

LEO хиймэл дагуулын терминал

Нарны эрчим хүч, батерейны систем (1 кВт, 5 кВт.ц)

Нийтийн Wi-Fi цэг (50 баг)

PMP утасгүй сүлжээ + 20 өрх (5 баг-д)

Асуулт, тодруулга шаардлагатай бол дараах утас, имэйл хаягаар холбогдоно уу:

Утас: 51-261068, 51-261268

Цахим шуудан: info@smart.gov.mn

Цахим хуудас: www.smart.gov.mn