Иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн цахим үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн дижитал ур чадвар, дижитал технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой.

Мэдээ
“Зах зээлтэй урьдчилан харилцах (EME)” цахим уулзалтад урьж байна.
2026/04/22
30 үзсэн

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг 2” төсөл нь салбарын гүйцэтгэгч, нийлүүлэгч компаниудыг “Зах зээлтэй урьдчилан харилцах (EME)” цахим уулзалтад оролцохыг урьж байна.

Энэхүү уулзалт нь төслийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих худалдан авалтын багцад зориулсан бөгөөд салбарын гүйцэтгэгч, нийлүүлэгч компаниудад төсөл, худалдан авах ажиллагааны шаардлагыг урьдчилан танилцуулах, санал бодлыг солилцох, оролцоог идэвхжүүлэх зорилготой арга хэмжээ юм.

  • Цахим уулзалт: 2026 оны 4 дүгээр сарын 23-ны Пүрэв гарагт 16:00 цагт зохион байгуулагдана.

  • Асуулга: Тендерийн үйл явцыг илүү үр дүнтэй зохион байгуулах санал асуулгыг 2026 оны 4 дүгээр сарын 24-ний Баасан гарагийн 17:00 цаг хүртэл бөглөж, ирүүлнэ.

Сонирхсон этгээд дараах линкээр хандан бүртгүүлнэ үү.

Бүртгүүлэх холбоос: https://forms.cloud.microsoft/pages/responsepage.aspx...

Асуулга бөглөх холбоос: https://forms.cloud.microsoft/pages/responsepage.aspx...

Тодруулах шаардлагатай бол дараах утсаар холбогдоно уу.

Утас: 51-261168, 51-261068