Иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн цахим үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн дижитал ур чадвар, дижитал технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой.

Мэдээ
Кибер аюулгүй байдалд хиймэл оюун ухааныг ашиглах талаар сургалт, семинар зохион байгуулагдлаа.
2025/12/25
364 үзсэн

Монгол Улсын дижитал салбарын чадавхийг бэхжүүлэх хүрээнд кибер аюулгүй байдлыг хангахад хиймэл оюун ухааныг (AI) ашиглах практик хэрэглээний талаар танилцуулах сургалт, семинарыг Дэлхийн Банкнаас 12 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газарт зохион байгууллаа.

Арга хэмжээг Дэлхийн Банкны Дижитал хариуцсан Ахлах мэргэжилтэн, “Ухаалаг засаг 2” төслийн удирдагч Сиоу Чеу Куек нээж, төслийн зорилго, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийсэн бөгөөд “РИНА” компаний зөвлөхүүд хиймэл оюун ухааныг кибер аюулгүй байдлыг хангахад хэрхэн ашиглах практик хэрэглээний талаар оролцогчдод танилцуулсан юм.

Тус сургалт, семинарын үеэр оролцогчид сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ кибер аюулгүй байдлын цаашдын чиг хандлага, сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх талаар сонирхлоо илэрхийлсэн юм. Дэлхийн Банкны зүгээс “Ухаалаг засаг 2” төсөл болон Кибер аюулгүй байдлын итгэлцлийн сангийн (Cybersecurity MDTF) хүрээнд Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангахад тулгарч буй асуудлыг даван туулахад цаашид тууштай дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Уулзалт, семинарт ЗГХЭГ, ЦХИХХЯ, Үндэсний Дата төв, И-Монгол академи, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Кибер аюулгүй байдлын зөвлөл, “Ухаалаг засаг 2” төслийн ТХН, Дэлхийн Банк, “РИНА” компаний зөвлөхүүд болон “Ай Ти Зон” ХХК-ийн төлөөлөл зэрэг 30 гаруй хүн цахимаар болон биечлэн оролцлоо.

Холбоотой мэдээ
Цахим ур чадварын сургалт

2026-01-15

Цахим ур чадварын сургалт

Тендерийн зар

2026-01-05

Дэлхийн Банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг Засаг-2” төслийн хүрээнд “Засгийн газрын