Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвд тоног төхөөрөмж нийлүүлэх
Үндэсний хэмжээний кибер халдлагад хариу үзүүлэх чадавхыг дээшлүүлэх, кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны үйл ажиллагаа, цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Монгол Улсад долоо хоногт дунджаар 140 гаруй мянган сэжигтэй хандалт бүртгэгдэж байна. Үүний дийлэнх хувийг хортой код, системд хайлт хийх, нууц үг хулгайлах, сервер эзлэх, системийн цоорхой ашиглах төрлийн халдлагууд эзэлж байна.
Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба нь 2023 онд байгуулагдсан бөгөөд үндэсний хэмжээний кибер халдлагад хариу үзүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэйгээр ажилладаг. Төслийн хүрээнд үндэсний хэмжээний кибер халдлага, зөрчилд хариу үзүүлэхэд шаардлагатай техник, программ хангамжийн дэмжлэг үзүүлснээр ажиллах орчин нөхцөл, дэд бүтэц, чадамж сайжрах юм.