Зөвлөх үйлчилгээний зар: Сонирхол илэрхийлэх хүсэлтээ ирүүлэхийг урьж байна

СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

 

Монгол Улс: “Ухаалаг засаг” төсөл

 

Төслийн дугаар:  5483-MN

 

Зөвлөх үйлчилгээний нэрНээлттэй өгөгдлийн бодлого, хууль, эрхзүйн тогтолцоог  бий болгох

 

Зөвлөх үйлчилгээний дугаар:  3.1.2

 

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд дор дурдсан зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна.

Хуулийн зөвлөх (зөвлөх фирм эсвэл ААН) нь нээлттэй өгөгдлийн санаачилгыг үр ашигтай хэрэгжүүлэхэд дэмжлэг болох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас  хэрэгжүүлэх хууль, зүйн тогтолцооны чиглэлүүдийг олон улсын сайн туршлагад үндэслэн хууль, эрх зүйн тогтолцоог  судалж,  Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээг хянан шинэчилж төрийн нээлттэй өгөгдлийн бодлого чиглэлээр  зөвлөмж гаргаж холбогдох хууль эрх зүйн баримт бичгүүдийн төслүүдийг боловсруулна.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээрх зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой эрх бүхий зөвлөх сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхож буй зөвлөх нь зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай чадвар, туршлагатайгаа нотлох мэдээллийг ирүүлнэ.

Шалгуурын хураангуй:

  • Хуулийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж байх, энэхүү зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг гүйцэтгэх хангалттай нөөцтэй байх;
  • Цахим засаг, нууцын асуудал, оюуны өмчийн хууль зэрэг асуудлыг хамруулан мэдээлэл харилцаа холбооны технологийн хууль эрх зүйн чиглэлээр голлон туслалцаа, зөвлөгөө өгсөн 5 ба түүнээс дээш жилийн туршлагатай байх;
  • Монгол Улсын Мэдээлэл, харилцаа холбооны технологи, өгөгдлийн орчны хууль эрх зүйн чиглэлээр ойлголттой, гүн гүнзгий мэдлэгтэй байх;
  • Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны талаар ойлголттой байх.

Ажлын даалгаврыг www.smart.gov.mn/mn/tor_od_legal-ээс татаж үзнэ үү.

 

Сонирхож буй зөвлөх нь “Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл, Олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээл, тусламжийн  хүрээнд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах” (2011 оны 1 дүгээр сар) журмын  1.9 дүгээрт заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлогыг анхаарч уншихыг хүсье.

 

Зөвлөхийг сонгон шалгаруулахдаа дээр  дурдсан Дэлхийн банкны зөвлөх сонгон шалгаруулах журамд заасан чадварын үнэлгээний аргыг ашиглана.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Даваа-Баасан гаригт (бүх нийтийн амралтын өдрөөс бусад өдрүүдэд) Улаанбаатарын  цагаар 09.00-16.00 цагийн хооронд дор дурдсан хаягаар холбогдож авна уу:

 

Хаяг: Чингэлтэй дүүрэг Засгийн газрын 2Б байр Үндэсний хөгжлийн газар 303 тоот

Ажилтны нэр: Д.Соёл-Эрдэнэ

Утас: +976-51264870

Цахим шуудангийн хаяг: soyolerdene@smart.gov.mn

 

Сонирхол илэрхийлэх хүсэлтээ дээр дурдсан хаягаар 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 16 цагаас өмнө цаасан эсвэл цахим хувилбараар ирүүлнэ үү.

 

Зөвлөх үйлчилгээний ажлыг 8 сарын дотор багтаан гүйцэтгэнэ. Ажил гүйцэтгэх хугацаанд Улаанбаатар хотод Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон зөвлөх үйлчилгээг гүйцэтгэгчийн ажлын байранд байрлан ажиллана.