Бүрэлдэхүүн хэсэг 2. Дижитал засгийн шилжилтийг нэвтрүүлэх
Төрийн цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлж, үр ашигтай байдлыг дээшлүүлэх, стратегийн үйлчилгээ үзүүлэх
- Төрийн үйлчилгээг цахимжуулж, e-Mongolia порталд байршуулах, төрийн цахим үйлчилгээний зааварчилгааг боловсруулах;
- Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн үйл ажиллагааг шинэчлэх, хиймэл оюун ухааны шийдлийг нэвтрүүлэх, системийн шаардлагыг боловсруулах, системийг нэвтрүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын төрийн худалдан авалтын хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх, ялангуяа цахим шийдлүүдийг нэвтрүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн актуудыг шинэчлэн боловсруулахад дэмжлэг үзүүлэх;
- Бизнес эрхлэх тусгай зөвшөөрөл онлайнаар олгох нэг цонхны систем хөгжүүлэх, системийн шаардлагыг боловсруулах, системийг нэвтрүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэх, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд процессын шинжилгээ хийх, процессын шинжилгээ хийхэд хуулийн дэмжлэг үзүүлэх;
- Ашиг сонирхлын зөрчил, орлого, хөрөнгийн мэдүүлгийн системийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэх;
- Үндэсний аялал жуулчлалын нэгдсэн платформыг шинэчлэх,
- Засгийн газрын шийдвэрийн цахим систем болон архивын цахим систем хөгжүүлэх, дижитал кабинетийн тогтолцоог хөгжүүлэх, хиймэл оюун ухааны шийдлийг нэвтрүүлэх боломжийг бий болгох;
- Байгаль орчны мэдээллийн сангийн системийг шинэчлэн хөгжүүлэх;
- Монгол Улсын төрийн дижитал шилжилтийн түвшинг үнэлэх;
- Олон улсын үнэлгээний системийг хөгжүүлэх;
Үндэсний дата төв болон түүний Нөөц дата төвийг шинэчлэх
- Үндэсний дата төв, түүний Нөөц дата төвийн техник хангамжийн хүчин чадлыг сайжруулах;
- Төрийн мэдээлэл солилцооны үндсэн систем (ХУР)-ийг тархсан бүтцэд шилжүүлэх, техникийн шаардлагыг боловсруулах, гэрээний хэрэгжилтийг хянахад дэмжлэг үзүүлэх;
- Үндэсний нийтийн түлхүүрийн дэд бүтцийн суурь системийг шинэчлэх;
- Интернэтийн харилцан холболтын төхөөрөмжийг шинэчлэх;
- Хөдөө орон нутгийн харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулах;
- Цахим шуудангийн линзензээр хангах замаар төрийн байгууллагууд хооронд цахимаар мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлэх;
- Арилжааны үүлэн тооцооллын үйлчилгээ ашиглах боломжийг үнэлэх, төвлөрсөн бус дэд бүтэц бүхий захын тооцооллын загварыг нэвтрүүлэх;
- Холбогдох төрийн байгууллагуудын дундын хэрэглээнд зориулсан нийтлэг үйлчилгээ идэвхжүүлэгчийг нэмэх.
Үндэсний кибер аюулгүй байдлын онцгой нөхцөлд хариу арга хэмжээ авах Мэдээллийн аюулгүй байдлын багийн чадавхыг нэмэгдүүлэх, Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн аюулгүй байдлыг бэхжүүлэх
- Үндэсний хэмжээний кибер аюулгүй байдлын яаралтай тусламжийн багийг байгуулж, ажиллуулахад дэмжлэг үзүүлэх;
- Үндэсний хэмжээний кибер халдлагад хариу үзүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх;
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын нөөц төвийг техник хангамж, мэдээллийн сан аюулгүй байдлын лицензээр хангах замаар системийн аюулгүй байдлыг бэхжүүлэх.
Төрийн их өгөгдлийн дэд бүтэц бий болгох, хиймэл оюун ухааны шийдлийг нэвтрүүлэх техникийн орчныг бүрдүүлэх
- Төрийн "Их өгөгдлийн сан" үүсгэх, хэрэгжүүлэх;
- Үндэсний дата төвийн нөөц төвийн "Б" өрөөг тоноглох;
- Хиймэл оюун ухааны суурь дэд бүтцийг бий болгох, үүсгэх, хэрэгжүүлэх.