СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Монгол Улс: “Ухаалаг засаг” төсөл
Төслийн дугаар: 5483-MN
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар доорхи ажлын байранд ажиллах сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
Албан тушаал: Хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн
Хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн нь төслийн зохицуулагчийн шууд харьяалан удирдлага доор ажиллаж төслийн үйл ажиллагаа, ажлын явц үр дүнд хяналт шинжилгээ хийх, үнэлэх хяналт шинжилгээ үнэлгээний (ХШҮ) тогтолцоог хэрэгжүүлэх үнэлгээний дүнг төслийн зохицуулагч, захиалагч, Дэлхийн банканд тайлагнана.
Сонирхож буй хувь хүн шаардлагатай чадвар, туршлагатайгаа нотлох мэдээллийг ирүүлнэ.
Шалгуурын хураангуй:
Дэлгэрэнгүй ажлын даалгаврыг www.smart.gov.mn/metor сайтаас татаж үзнэ үү.
Олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээл, тусламжийн хүрээнд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журмын 1.9 дүгээрт заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлогыг анхаарч уншихыг хүсье.
Зөвлөхийг сонгон шалгаруулахдаа дээр дурдсан Дэлхийн банкны зөвлөх сонгон шалгаруулах журамд заасан бие даасан зөвлөх сонгон шалгаруулах журмыг ашиглана.
Даваа-Баасан гаригт (бүх нийтийн амралтын өдрөөс бусад өдрүүдэд) Улаанбаатарын цагаар 09.00-16.00 цагийн хооронд дор дурдсан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу:
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 2Б байр, Үндэсний хөгжлийн газар, 303 тоот
Ажилтны нэр: Д.Соёл-Эрдэнэ
Утас: +976-51-264870
Цахим шуудангийн хаяг: procurement@smart.gov.mn
Сонирхол илэрхийлэх хүсэлтээ дээр дурдсан хаягаар 2019 оны 8-р сарын 2-ны өдрийн 14 цагаас өмнө цаасан эсвэл цахим хувилбараар ирүүлнэ үү.