Дэлхийн банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй “Ухаалаг Засаг-2” төслийн 3 дугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 100 оюутан залуус, ахмадыг сургагч багшаар бэлтгэх “Digital nation ambassador (DNA) – Үндэсний цахим элч” хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь сайн дурын оюутнуудын идэвх оролцоотойгоор ахмад настай иргэдэд цахим ур чадвар эзэмшүүлэх, тэднийг цахим орчинд аюулгүй, үр дүнтэй оролцоход нь туслах ба үе хоорондын цахим хуваагдлыг арилгаж, ахмад настай иргэдийн цахим ур чадварыг тогтвортойгоор нэмэгдүүлэн “Цахим үндэстэн”-г цогцлооход хувь нэмэр оруулах зорилготой.
Хөтөлбөрөөр 100 сайн дурын оюутан залуус, ахмадыг сонгон шалгаруулж DNA болгон бэлтгэх ба цахим ур чадварт суралцсан эдгээр DNA нар Улаанбаатар хотын 9 дүүргийн 1000 ахмад настай иргэдэд цахим ур чадвар зааж сургана. Хөтөлбөр нь үндсэн 3 үе шаттай:
I- Ye шат: Шалгарсан шилдгийн шилдэг 100 оюутан залуус, ахмад настнууд 9 сард болох хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд оролцоно;
II – Ye шат: Шалгарсан сайн дурынхан DNA болох сургалтад хамрагдаж, төгсөнө;
III – Ye шат: Багийн зохион байгуулалтад орж, 9 сараас – 12 сар хүртэл 3 хугацаанд 1000 ахмад настай иргэдэд цахим ур чадвар эзэмшүүлнэ.
Бүртгэлийн хугацаа: 2024 оны 08 сарын 25-ны 23:59 цагт дуусна.
Сайн дурын оюутан залуус болон ахмад настнуудад тавигдах шаардлага болон сонгон шалгаруулалтын мэдээллийг удирдамжаас авна уу.
Удирдамжтай танилцах бол: https://shorturl.at/EAN8o