Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Дэлхийн банктай хамтран Ухаалаг засаг II төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж байна.
Уг төслийн зорилго нь иргэд, аж ахуйн нэгжид үр ашигтай, аюулгүй байдлыг хангасан цахим үйлчилгээг хүргэх, дижитал ур чадварыг эзэмшүүлэх, дижитал суурьтай ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршино.
Төслийн ил тод байдлыг хангах, төслийн үйл ажиллагаанд олон нийтийн саналыг тусгах зорилгоор Талуудын оролцооны төлөвлөгөө, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн баримт бичиг, төлөвлөгөөний төсөлд санал авах зөвлөлдөх уулзалтыг доорх хуваарийн дагуу цахим хэлбэрээр зохион байгуулна.
Оролцох сонирхолтой төрийн албан хаагч, иргэд, төрийн бус байгууллага болон аж, ахуйн нэгжийн төлөөлөл https://forms.gle/e55xJbfSVy63bzhp6 хаягаар орж бүртгүүлнэ үү.
Төрийн байгууллагын төлөөллийн зөвлөлдөх уулзалт: 2021.12.17-ны 09.00 цагт
Төрийн бус байгууллага, иргэд, ААН-ын төлөөллийн зөвлөлдөх уулзалт: 2021.12.17 -ны 11.00 цагт тус тус болно.
Дээрх уулзалтаар хэлэлцэх баримт бичгийн төсөлтэй www.smart.gov.mn/mn/draftenvsocialdocs/ хаягаар хандаж танилцахыг хүсье.
Бүртгэл хаах хугацаа: 2021.12.16-ны 17.00 цаг.
Бүртгүүлсэн хүмүүст цахим уулзалтын урилгыг 2021.12.16-ны 17.00-17.30 цагт имэйлээр илгээнэ.
Зөвлөлдөх уулзалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авна уу.
Холбоо барих:
Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 1/5, Засгийн газрын 2-Б байр, 303 тоот
Утас: 264870
Имэйл: info@smart.gov.mn