СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Монгол Улс: “Ухаалаг засаг” төсөл
Төслийн дугаар: 5483-MN
Зөвлөх үйлчилгээний нэр: Төрөөс иргэдэд үзүүлдэг зарим үйлчилгээг цахимаар үзүүлэх шаардлагатай системийг хөгжүүлэх.
Зөвлөх үйлчилгээний дугаар: QCBS-2.5.3
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд дор дурдсан зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна.
Зөвлөх үйлчилгээний зорилго нь засгийн газрын нэр бүхий үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх системийг хөгжүүлж хүлээлгэн өгнө.
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой эрх бүхий зөвлөх компанийг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхож буй компани уг үйлчилгээг гүйцэтгэх чадвар, туршлагатайгаа нотлох мэдээллийг ирүүлнэ.
Шалгуурын хураангуй:
Ажлын даалгаврыг www.smart.gov.mn/qcbs253-ээс татаж үзнэ үү.
Сонирхож буй Зөвлөхүүд “Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл, Олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээл, тусламжийн хүрээнд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журмын 1.9 дүгээрт заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлогыг анхаарч уншихыг хүсье.
Зөвлөхийг сонгон шалгаруулахдаа дээр дурдсан Дэлхийн банкны зөвлөх сонгон шалгаруулах журамд заасан хосолмол үнэлгээний аргыг ашиглана.
Даваа – Баасан гаригт (бүх нийтийн амралтын өдрөөс бусад өдрүүдэд) Улаанбаатарын цагаар 09.00-16.00 цагийн хооронд дор дурдсан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу:
Хаяг: Чингэлтэй дүүрэг Засгийн газрын 2Б байр Үндэсний хөгжлийн газар 303 тоот
Ажилтны нэр: Д.Соёл-Эрдэнэ
Утас: +976-51264870
Цахим шуудангийн хаяг: procurement@smart.gov.mn
Сонирхол илэрхийлэх хүсэлтээ дээр дурдсан хаягаар 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 11 цагаас өмнө цаасан эсвэл цахим хувилбараар ирүүлнэ үү.
Зөвлөх үйлчилгээг 6 сарын хугацаанд Улаанбаатар хотод хийж гүйцэтгэнэ.