ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Компьютер, тоног төхөөрөмж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: NCB-2.5.2
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаг” төслийн хүрээнд “Компьютер тоног төхөөрөмж нийлүүлэх” дэд төслийг хэрэгжүүлж байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос сервер, стореж болон ширээний компьютер дагалдах хэрэгсэл нийлүүлэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 90 хоногийн дотор хүчинтэй байна.
Төгрөгийн данс: | |
Хүлээгч байгууллага: | Засгийн газрын Хэрэг эрхлэх газар |
Хүлээн авах дансны нэр: | ЗГХЭГ НС |
Дансны дугаар: | 100900010408 |
Харилцагч банк: | Төрийн сан |
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Санхүүгийн шаардлага:
Туршлагын шаардлага:
Тендер шалгаруулалтыг 2011 оны 1-р сард боловсруулж гаргасан ОУСБХБ-ны зээл, ОУХА-ын зээл, тусламжийн хөрөнгөөр Дэлхийн банкны зээлдэгчид бараа, ажил, зөвлөхийн бус үйлчилгээг худалдан авах журам, санхүүжилтийн хэлэлцээрийн 2 дугаар хавсралт дахь Дотоодын нээлттэй тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэнэ.
Тендерийн хамт 5,000,000 (Таван сая) төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 15:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Нэгдсэн үндэстний гудамж 1/5 Засгийн газрын 2-б байр 303 тоот, хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Ажилтны нэр:Д.Соёл-Эрдэнэ
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Нэгдсэн үндэстний гудамж 1/5 Засгийн газрын 2-б байр 303 тоот
Утас: 976-11-264870;
И-Мэйл: procurement@smart.gov.mn