Бизнес регистр гэж юу вэ

ААН-ын тооллого явагдаж байгаа энэ үед Бизнес регистрийн талаар мэдээлэл хүргэе.

Улс орон бүрийн статистикийн байгууллага бизнес регистрийн санг бүрдүүлж, хөтөлдөг.

Бизнес регистрийн мэдээллийн сан нь

  • аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг,
  • үйл ажиллагааны чиглэл,
  • үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ,
  • борлуулалтын орлого,
    үндсэн хөрөнгийн хэмжээ,
  • ажиллагчдын тоо зэрэг үндсэн үзүүлэлтийг агуулдаг.

Ухаалаг засаг төслийн хүрээнд 2019-2020 онд Үндэсний Статистикийн Хорооны бизнес регистрийн программыг шинэчилж, өнгөрсөн 20 гаруй жил бүрдүүлсэн мэдээллийн сангуудыг нэгтгэж, нэгдсэн байдлаар дүн шинжилгээ хийх боломжтой болжээ.

Энэ санг бүрдүүлснээр бүртгэлтэй ААН, байгууллагуудын дээр дурдсан үзүүлэлтийг үнэн зөв тогтоож, эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь бодитойгоор тодорхойлох, статистикийн судалгааны хамрах хүрээг тогтоох ач холбогдолтой юм.

Үндэсний статистикийн хорооноос 2019 онд гаргасан Статистикийн бизнес регистр эмхэтгэлийг энд дарж үзээрэй.

ААН, байгууллагын тооллогодоо идэвхтэй хамрагдаж, эдийн засгийг хөгжүүлэх хөшүүрэг-судалгаа шинжилгээнд хувь нэмрээ оруулж, бизнес регистрийн санг баяжуулж, тайлан мэдээтэй нь эргэн танилцаж, бизнесийн боломжоо нэмээрэй.

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

2021.11.17