ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА       

 

2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: Төрийн байгууллагын цахим шуудангийн системийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах программ хангамж (лиценз)  нийлүүлэгчийг сонгон шалгаруулах   

 

Тендер шалгаруулалтын дугаар: NCB-2.2.9

 

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Үндэсний дата төвд Төрийн байгууллагын цахим шуудангийн системийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах программ хангамж (лиценз) нийлүүлэх дэд төслийг хэрэгжүүлж байна.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос  лиценз  болон дагалдах хэрэгсэл нийлүүлэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 60 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Төгрөгийн данс:
Хүлээгч байгууллага: Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
Хүлээн авах дансны нэр: ЗГХЭГ НС
Дансны дугаар: 100900010408
Харилцагч банк: Төрийн сан

 

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

Санхүүгийн шаардлага:

 

  • Борлуулалтын хэмжээ: 3 жил буюу (2019, 2020, 2021) онуудын борлуулалтын орлогын дундаж 1,500,000,000 төгрөгөөс багагүй байх.

 

Туршлагын шаардлага:

  • 2019-2021 онуудад хамгийн багадаа 100 хэрэглэгчтэй и-мэйл систем нийлүүлсэн 2 гэрээ хэрэгжүүлсэн байна.
  • 2019-2021 онуудад хамгийн багадаа 100 хэрэглэгчийн и-мэйлийн аюулгүй байдлын систем нийлүүлсэн 1 гэрээ хэрэгжүүлсэн байна.

Тендер шалгаруулалтыг 2011 оны 1-р сард боловсруулж гаргасан ОУСБХБ-ны зээл, ОУХА-ын зээл, тусламжийн хөрөнгөөр Дэлхийн банкны зээлдэгчид бараа, ажил, зөвлөхийн бус үйлчилгээг худалдан авах журам, санхүүжилтийн хэлэлцээрийн 2 дугаар хавсралт дахь Дотоодын нээлттэй тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэнэ.

 

Тендерийн хамт 21,000,000  (хорин нэгэн сая)  төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2022 оны  4 дүгээр сарын 23-ны өдрийн 15:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатарын талбай 20/6,  Эрдмийн ордон, 1405 тоот, хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цаг 30 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Ажилтны нэр:Д.Соёл-Эрдэнэ

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатарын талбай 20/6,  Эрдмийн ордон, 1405 тоот

Утас: 76004870

И-Мэйл: procurement@smart.gov.mn