Зөвлөх үйлчилгээний зар: ГХОНЦҮТ-ийн систем хөгжүүлэх АД боловсруулах

СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Монгол Улс: “Ухаалаг засаг” төсөл

 Төслийн дугаар:  5483-MN

Зөвлөх үйлчилгээний нэр: Гадаадын хөрөнгө оруулалтын “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн систем хөгжүүлэлтийн ажлын даалгавар боловсруулах зөвлөх үйлчилгээ

 Зөвлөх үйлчилгээний дугаар:  2.5.4

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд дор дурдсан зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна.

Зөвлөх (хувь хүн) нь Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх гадаадын хөрөнгө оруулалтын нэг цэгийн үйлчилгээний төвийн системийг сайжруулах хөгжүүлэлтийн ажлын даалгаврыг боловсруулж, систем хөгжүүлэгчдийг сонгох тендерийн баримт бичиг боловсруулах, хөгжүүлэлтэд хяналт тавих, зөвлөгөө, удирдамжаар ханган ажиллана.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар энэхүү зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой эрх бүхий бие даасан зөвлөхийг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхож буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвар, туршлагатайгаа нотлох мэдээллийг ирүүлнэ.

Шалгуурын хураангуй:

  • Систем хөгжүүлэлт, систем хоорондын холболтыг оновчтой зохион байгуулах, архитектурыг мэргэжлийн өндөр түвшинд гаргаж байсан туршлагатай, энэ чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх.
  • Онлайн үйлчилгээ болон бизнес процессын оновчлол, бизнесийн мэдээллийн системийн удирдлага чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  • Төсөл дээр мэдээллийн технологийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай байх. Уг төслүүд нь олон улсын байгууллагын эсхүл олон улсын хэмжээний төслүүд бол давуу тал болно.
  • Мэдээллийн систем, мэдээллийн технологи, програм хангамжийн чиглэлээр болон эдгээртэй хамаарах чиглэлээр магистрын зэрэгтэй байх.
  • Бизнес процесс, ажлын дараалал, өгөгдлийн менежментийн чиглэлээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх.
  • Мэдээллийн системийн удирдлага, програм хангамжийн хөгжүүлэлтийн чиглэлээр 10-аас дээш жилийн ажлын туршлагатай байх.
  • Мэдээллийн системийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн, тухайн чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай байх.
  • 5-аас дээш төсөлд систем хөгжүүлэлтийн явцын болон гүйцэтгэлд хяналт тавих, зөвлөгөө, удирдамжаар хангаж байсан туршлагатай байх.

Ажлын даалгаврыг англи хэл дээр www.smart.gov.mn/2-5-4_tor_eng/,  монгол хэл дээр www.smart.gov.mn/2-5-4_tor_mon/-ээс татаж үзнэ үү.

Сонирхож буй Зөвлөхүүд “Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл, Олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээл, тусламжийн  хүрээнд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журмын  1.9 дүгээрт заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлогыг анхаарч уншихыг хүсье.

Зөвлөхийг сонгон шалгаруулахдаа дээр  дурдсан Дэлхийн банкны зөвлөх сонгон шалгаруулах журамд заасан үнэлгээний аргыг ашиглана.

Даваа – Баасан гаригт (бүх нийтийн амралтын өдрөөс бусад өдрүүдэд) Улаанбаатарын цагаар 09.00-16.00 цагийн хооронд дор дурдсан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу:

Хаяг: Чингэлтэй дүүрэг Засгийн газрын 2Б байр Үндэсний хөгжлийн газар 303 тоот

Ажилтны нэр: Д.Соёл-Эрдэнэ

Утас: +976-51264870

Цахим шуудангийн хаяг: soyolerdene@smart.gov.mn

Сонирхол илэрхийлэх хүсэлтээ дээр дурдсан хаягаар 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цагаас өмнө цаасан эсвэл цахим хувилбараар ирүүлнэ үү

Зөвлөх үйлчилгээг 3 сарын дотор, хөгжүүлэлтийн хяналтыг 9 сарын тодор багтааж гүйцэтгэнэ.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Улаанбаатар хотод хийгдэх бөгөөд Үндэсний хөгжлийн газар болон шалгарсан зөвлөхийн ажлын байранд явагдана.