СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Монгол Улс: “Ухаалаг засаг” төсөл

 

Төслийн дугаар:  5483-MN

 

Зөвлөх үйлчилгээний нэр:  Инновацыг дэмжих хөтөлбөрийн менежментийн зөвлөх үйлчилгээ

 

Зөвлөх үйлчилгээний дугаар:  CQS-2.3.1

 

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд дор дурдсан зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна.

Зөвлөх компани нь тэргүүлэх ач холбогдол бүхий салбаруудад Засгийн газрын тавьсан тодорхой зорилтуудыг дэмжихэд чиглэсэн нээлттэй өгөгдлийн болон хөдөлгөөнт холбооны аппликэйшн хөгжүүлж, нэвтрүүлэхэд чиглэсэн  инновацын төслийг санхүүжүүлэхэд менежментийн дэмжлэг үзүүлж, зохион байгуулалт, зөвлөгөө, удирдамжаар ханган ажиллана.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээрх зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой эрх бүхий зөвлөх компанийг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхож буй компани уг үйлчилгээг гүйцэтгэх чадвар, туршлагатайгаа нотлох мэдээллийг ирүүлнэ.

Шалгуурын хураангуй:

  • Инновац, гарааны бизнесийн санаачилгуудыг удирдаж ажиллах туршлагатай нь нотлогдсон байх.
  • Холбогдох инновац, гарааны бизнесийн чиглэлд санхүүжилт босгох, гарааны бизнес хөгжүүлэх таваас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Хандивлагчид, банк, санхүүгийн байгууллага, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран төсөл хэрэгжүүлэх, удирдах, санхүүжүүлэх туршлагатай байх;
  • Олон нийтийн харилцаа, маркетинг, мэдээлэл сурталчилгааны ажлын туршлагатай байх.

Ажлын даалгаврыг www.smart.gov.mn/isp  -ээс татаж үзнэ үү.

Сонирхож буй Зөвлөхүүд “Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл, Олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээл, тусламжийн  хүрээнд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журмын  1.9 дүгээрт заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлогыг анхаарч уншихыг хүсье.

 

Зөвлөхийг сонгон шалгаруулахдаа дээр  дурдсан Дэлхийн банкны зөвлөх сонгон шалгаруулах журамд заасан чадварын үнэлгээний аргыг ашиглана.

Даваа – Баасан гаригт (бүх нийтийн амралтын өдрөөс бусад өдрүүдэд) Улаанбаатарын цагаар 09.00-16.00 цагийн хооронд дор дурдсан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу:

Хаяг: Чингэлтэй дүүрэг Засгийн газрын 2Б байр Үндэсний хөгжлийн газар 303 тоот

Ажилтны нэр: Д.Соёл-Эрдэнэ

Утас: +976-51264870

Цахим шуудангийн хаяг: procurement@smart.gov.mn

 

Сонирхол илэрхийлэх хүсэлтээ дээр дурдсан хаягаар 2020 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 11 цагаас өмнө цаасан эсвэл цахим хувилбараар ирүүлнэ үү.

Зөвлөх үйлчилгээг 7 сарын дотор багтааж гүйцэтгэнэ.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Улаанбаатар хотод хийгдэх бөгөөд  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ухаалаг Засаг төслийн нэгж болон шалгарсан зөвлөхийн ажлын байранд явагдана.