СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Монгол Улс: “Ухаалаг засаг” төсөл
Төслийн дугаар: 5483-MN
Зөвлөх үйлчилгээний нэр: Мэдээлэл, харилцаа холбооны бүх нийтийн үйлчилгээний бодлогыг сайжруулах зөвлөх үйлчилгээ.
Зөвлөх үйлчилгээний дугаар: 2.1.10
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд дор дурдсан зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна.
Зөвлөх компани нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн өнөөгийн байдал, хүчин төгөлдөр хэрэгжиж буй бодлогын хэрэгжилтийг үнэлж дүгнэх, олон улсын шилдэг туршлага, үнэлгээнд тулгуурлан бодлогыг боловсронгуй болгох талаар зохих зөвлөмжийг боловсруулна.
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээрх зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой эрх бүхий зөвлөх компанийг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхож буй компани уг үйлчилгээг гүйцэтгэх чадвар, туршлагатайгаа нотлох мэдээллийг ирүүлнэ.
Шалгуурын хураангуй:
Сонирхсон байгууллага дараах ерөнхий шалгуурыг хангасан байна. Үүнд:
Байгууллага нь дараах тусгай шаардлагыг хангасан байна:
Ажлын даалгаврын англи хэл дээрх хувилбарыг www.smart.gov.mn/2_1_10_tor_eng/, монгол хувилбарыг www.smart.gov.mn/2_1_10_tor_mon/ холбоосоос тус тус татаж үзнэ үү.
Сонирхож буй Зөвлөхүүд “Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл, Олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээл, тусламжийн хүрээнд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журмын 1.9 дүгээрт заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлогыг анхаарч уншихыг хүсье.
Зөвлөхийг сонгон шалгаруулахдаа дээр дурдсан Дэлхийн банкны зөвлөх сонгон шалгаруулах журамд заасан чадварын үнэлгээний аргыг ашиглана.
Даваа – Баасан гаригт (бүх нийтийн амралтын өдрөөс бусад өдрүүдэд) Улаанбаатарын цагаар 09.00-16.00 цагийн хооронд дор дурдсан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу:
Хаяг: Чингэлтэй дүүрэг Засгийн газрын 2Б байр Үндэсний хөгжлийн газар 303 тоот
Ажилтны нэр: Д.Соёл-Эрдэнэ
Утас: +976-51264870
Цахим шуудангийн хаяг: procurement@smart.gov.mn
Сонирхол илэрхийлэх хүсэлтээ дээр дурдсан хаягаар 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 11.00 цагаас өмнө цаасан эсвэл цахим хувилбараар ирүүлнэ үү
Зөвлөх үйлчилгээг 4 сарын дотор багтааж гүйцэтгэнэ.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Улаанбаатар хотод хийгдэх бөгөөд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон шалгарсан зөвлөхийн ажлын байранд явагдана.