СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Монгол Улс: “Ухаалаг засаг” төсөл
Төслийн дугаар: 5483-MN
Зөвлөх үйлчилгээний нэр: Бизнес аналитикийн Мэдээлэл технологийн мэргэжилтэн
Зөвлөх үйлчилгээний дугаар: 1.2.2b
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд дор дурдсан зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна.
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь бизнес-аналитикийн программ (BA) нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд Бизнес-аналитикийн системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Бизнес аналитикийн Мэдээлэл технологийн зөвлөх (хувь хүн) авч ажиллуулахаар төлөвлөж байна.
Зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой эрх бүхий бие даасан зөвлөхийг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
Шалгуурын хураангуй:
Дээрх шалгуурыг хангах сонирхсон зөвлөхүүд дараахь бичиг баримтыг Монгол, Англи хэл дээр бүрдүүлж, битүүмжилсэн байдлаар ирүүлнэ. Үүнд:
Ажлын даалгаврыг англи хэл дээр www.smart.gov.mn/1-2-2b-eng, монгол хэл дээр www.smart.gov.mn/mn/1-2-2b-mon -ээс татаж үзнэ үү.
Сонирхож буй Зөвлөхүүд “Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээл, Олон улсын хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээл, тусламжийн хүрээнд Дэлхийн банкны зээлдэгчид зөвлөх сонгон шалгаруулах, ажиллуулах журмын 1.9 дүгээрт заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлогыг анхаарч уншихыг хүсье.
Зөвлөхийг сонгон шалгаруулахдаа дээр дурдсан Дэлхийн банкны зөвлөх сонгон шалгаруулах журамд заасан үнэлгээний аргыг ашиглана.
Даваа – Баасан гаригт (бүх нийтийн амралтын өдрөөс бусад өдрүүдэд) Улаанбаатарын цагаар 09.00-16.00 цагийн хооронд дор дурдсан хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу:
Хаяг: Чингэлтэй дүүрэг Засгийн газрын 2Б байр Үндэсний хөгжлийн газар 303 тоот
Ажилтны нэр: Д.Соёл-Эрдэнэ
Утас: +976-51264870
Цахим шуудангийн хаяг: soyolerdene@smart.gov.mn
Сонирхол илэрхийлэх хүсэлтээ дээр дурдсан хаягаар 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 11 цагаас өмнө цаасан эсвэл цахим хувилбараар ирүүлнэ үү
Энэхүү ажлын даалгаварт 12 хүн/сар зарцуулахаар төлөвлөж байна. Ажлын хангалттай гүйцэтгэл, ажлын хэрэгцээ шаардлагаас хамаарч гэрээг шинэчлэх боломжтой. Уг ажлыг Монгол улсад хийж гүйцэтгэнэ. Бизнесийн аналитик, МТ-ийн мэргэжилтэн нь ЗГХЭГ-тай гэрээ байгуулж, ЗГХЭГ-ын Бизнесийн аналитик, загварчлалын мэргэжилтэн болон бусад холбогдох багтай нягт хамтран ажиллана.