Ухаалаг засаг төсөл 2020 оны 10 дугаар сарын 8-наас 11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан мэдээлэл харилцаа, холбооны салбарын ICT EXPO 2020 үзэсгэлэнд оролцлоо.
- Үзэсгэлэнгийн үеэр төслийн зөвлөх, гүйцэтгэгч, хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл 1800 гаруй иргэн, бизнес эрхлэгчид мэдээлэл өгч ажиллалаа.
- Үзэсгэлэнгийн нээлтийн “Цахим үндэстэн хэлэлцүүлэг”-т Ухаалаг засаг төслийн хүрээнд хэрэгжиж байгаа “Инновацийг дэмжих хөтөлбөр”-ийн танилцуулгын илтгэлийн тавьж, инновацийг дэмжих чиглэлээр панел хэлэлцүүлэг хийсэн юм.
- Үзэсгэлэнгийн өдрүүдэд Инновацийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд инновацилаг шийдлээр шийдвэрлэх боломжтой нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлох зорилгоор санал асуулга явуулж 517 хүн хүнээс судалгаа авлаа.
- Инновацийг дэмжих хөтөлбөрт оролцох сонирхолтой иргэн, баг, хамт олонд зориулсан “Entrepreneur talk” ярилцлага, илтгэл, “Design Thinking” сургалт, “Networking” арга хэмжээг зохион байгуулж нийт 102 хүн хамрагдав.
- ONE MINUTE PITCH уралдааныг үзэсгэлэнгийн үндсэн тайзан дээр зохион байгуулж 15 хүн оролцож, ялагчийг тодрууллаа.
Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж 2020.10.15