УХААЛАГ ЗАСАГ ТӨСӨЛ ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХАД ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Авилгатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал Ухаалаг засаг төслийн Дэлхийн банкны багийн төлөөлөгчдийг өнгөрөгч долоо хоногт хүлээн авч уулзлаа.

Ухаалаг засаг төслийн хүрээнд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн системийг шинэчлэх ажлын эхний үе шатыг хэрэгжүүлж байгаа бөгөөд Дэлхийн банкнаас авилгатай тэмцэх, ил тод байдлыг хангахад онцгой анхаарч хамтран ажиллаж байгаа билээ.

Талууд цаашид ч энэ чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.

 

 

 
 
Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

2022.06.20