Улсын бүртгэл-Цахим түүчээ хамт олон

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамт олон ЦАХИМ НЭГ ЦОНХ-оор иргэдэд үйлчилгээг хүргэх санаачилгыг дэмжсэн хамгийн анхны ЦАХИМ ТҮҮЧЭЭ хамт олон билээ.

Яг нэг жилийн өмнө Ухаалаг засаг төслийн хүрээнд Улсын бүртгэлийн 30 багц үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхдээ e-Mongolia порталаар дамжуулан иргэдэд хүргэх Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын саналыг Улсын бүртгэлийн ерөнхий газар-ын хамт олон уриалгахан хүлээж авсан.

Өнөөдөр тэд:

  • Улсын бүртгэлийн 2 шатлалт үйлчилгээг E-Mongolia-д нэгтгэж,
    иргэд хүсэлтээ цахимаар өгч,
  • бичиг баримт, эх нотлох баримтаа нэг болон хоёр талдаа шуудан хүргэлтээр солилцож,
  • Банктай интеграци хийж, хуулийн этгээд цахимаар байгуулах үед нь банкны данс шинээр шууд нээж,
  • Цахим гэрчилгээ(хуулийн этгээд) анх удаа олгож,
  • дотоод хүний нөөцөө дахин төлөвлөж, ачааллаас хамааран Монгол Улсын аль ч өнцөг буланд ажиллаж байгаа улсын бүртгэгч харьяалал харгалзахгүй цахим үйлчилгээний хүсэлтийг шийдвэрлэж байна хэмээн үр дүнгээ тайлагнаж байна.

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

2021.11.10