Төрийн энтерпрайз архитектур: Нэгдсэн төлөвлөлт

Б.Ууганбаяр /“Төрийн энтерпрайз архитектур” төслийн Бизнес архитектор, “Интерактив” ХХК-ний захирал/:

ТЭА-ыг Засгийн газрын хэмжээнд бүхэлд нь хэрэгжүүлэхэд юу хийх шаардлагатайг зөвлөмж байдлаар гаргаж өгсөн. Үүнд, юуны түрүүнд архитектурын удирдлагыг авч явах эрхзүйн чадамжтай удирдлага, зохион байгуулалтын бүтцийг бий болгох хэрэгтэй. Санал болгож байгаагаар энэ бүтэц нь Засгийн газрын болон Яам, агентлагийн гэсэн 2 түвшинтэй байна. Засгийн газрын түвшинд ТЭА-ын удирдах зөвлөл, архитекторуудын зөвлөл, ерөнхий архитектор, архитектурын ажлын алба ажиллаж бодлогын чанартай шийдвэр гаргах бол яам, агентлагийн түвшинд архитектурын хэвийн үйл ажиллагааг авч явах, үр шимийг нь хүртэх архитектурын нэгж байвал зохимжтой. Эдгээр нэгжийг 100% шинэ орон тоо гэж үзэж болохгүй. Дийлэнх нь орон тооны бус, эсвэл ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэгт өөрчлөлт оруулах замаар шийдэж болно. Үүнийг ЗТХЯ дээр хэрэгжүүлээд ажиллаж байна.

Дараачийн нэг чухал асуудал бол хүний хөгжлийн асуудал байна. Төсөлд хамрагдсан 3 байгууллагын хувьд тодорхой тооны төрийн алба хаагчид бэлтгэгдсэн. Төслийн баг Энтерпрайз архитектурын сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, 20 гаруй хүнийг бэлтгэсэн. Энэ сургалтад Удирдлагын академи түлхүү оролцсон. Энэ Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар “И-Монгол академи” ТӨҮГ байгуулагдсан байна.  Цаашдаа эдгээр байгууллагууд ТЭА-ын судалгаа, хөгжүүлэлт, хэрэгжүүлэлт, хүний хөгжлийн асуудалд голлох үүрэгтэй ажиллах байх гэж бодож байна. Их дээд сургуулиудын хөтөлбөрт ч тусгалаа олно гэж найдаж байна.

 

Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: www.gogo.mn