Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Ухаалаг засаг” төсөл, МУИС-ын Хэрэглээний шинжлэх ухааны сургууль хамтран “Төрийн нээлттэй өгөгдөл” хэлэлцүүлгийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулна.
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Ухаалаг засаг” төсөл, МУИС-ын Хэрэглээний шинжлэх ухааны сургууль хамтран “Төрийн нээлттэй өгөгдөл” хэлэлцүүлгийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулна.
Дэлхийн олон орны төр засаг өөрт байгаа мэдээллээ өгөгдөл хэлбэрт шилжүүлэн, нээлттэй түгээж, энэхүү нээлттэй өгөгдөл бүхий түүхий эдийг ашиглан шинэ судалгаа, шинэ бүтээл, шинэ бүтээгдэхүүн гаргаж, төр нь илүү хариуцлагажиж, үүнээс эдийн засгийн болон нийгмийн үр ашгийг хүртэгч орон, ард иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэж байна.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаг” төслийн хүрээнд нээлттэй өгөгдлийн экосистемийг бүрдүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. Уг зорилтын хүрээнд “Төрийн нээлттэй өгөгдөл” хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд хэлэлцүүлгээр төрийн нээлттэй өгөгдлийг нийлүүлэгч болон хэрэглэгч талууд нэг ширээний ард сууж, төрийн үйл ажиллагааны хүрээнд үүсэж хуримтлагдсан өгөгдлийг нээлттэй болгох, түүний ач холбогдол, цаашид баримтлах бодлогын талаар нэгдсэн ойлголтод хүрч, төрийн нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд өгөх саналыг хэлэлцэнэ.
Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яам, агентлаг, судалгаа шинжилгээний байгууллага, хувийн хэвшил болон иргэний нийгмийн 60 гаруй байгууллагын 120 гаруй төлөөлөгчид оролцоно.
Хэлэлцүүлгээр доорхи илтгэлүүд тавигдах бөгөөд илтгэлүүдийг “Ухаалаг засаг” төслийн фэйсбүүк хуудсаар (fb/smartgovmongolia) дамжуулан шууд дамжуулна.
Нэгдүгээр хэсэг – Төрийн нээлттэй өгөгдлийн танилцуулга
Хоёрдугаар хэсэг- Төрийн нээлттэй өгөгдлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал
“Ухаалаг засаг” төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж
2016.11.28