Toggle navigation
Танилцуулга
Төслийн тухай
Удирдах хороо
Төсөл хэрэгжүүлэх нэгж
Төслийн баримт бичиг
Шилэн данс
Худалдан авах ажиллагаа
Бодлого, журам
Худалдан авах ажиллагаа
Дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө
Идэвхтэй тендерийн зар
Шалгарсан гүйцэтгэгчийн мэдээлэл
Тайлан
Мэдээ
Мэдээ
Тэргүүн туршлага
Нээлттэй өгөгдөл
Инновацийг дэмжих хөтөлбөр
Фото мэдээ
Санал хүсэлт
Сар шинийн мэнд дэвшүүлье
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн Сар шинийн мэнд хүргэе.
Ухаалаг засаг төсөл шороон үхэр жилд амжилт бүтээлээр дүүрэн байж, Монгол Улсын дижитал хөгжлийн хөдөлгүүр болсон бүтээн байгуулалтыг хийлээ.
Үүнд:
Улсын бүртгэлийн хоёр шатлалт 30 багц үйлчилгээг цахимжуулж, e-Mongolia порталд нэгтгэв. Үүнд иргэний бүртгэлийн 15, эд хөрөнгийн бүртгэлийн 9, хуулийн этгээдийн 6 үйлчилгээ багтаж байна.
Эмнэлгийн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний, Газар өмчлөлийн харилцааны, Гадаадын иргэний бүртгэлийн, Цэргийн бүртгэлийн зэрэг нийт 7 байгууллагын 28 цахим үйлчилгээг e-Mongolia порталд нэгтгэв.
Монгол Улсад анх удаа төрийн мэдээллийн санг халдлага эрсдэлээс хамгаалах, онцгой тохиолдолд нөөц эх үүсвэр ажиллуулах зорилготой үндэсний хэмжээний Нөөц дата төвийг шинээр байгуулж ашиглалтад орууллаа. Ингэснээр гамшгийн үед Үндэсний дата төвийн үзүүлж буй үйлчилгээ, цахим мэдээлэл, өгөгдлийн бүрэн байдал, төрийн цахим үйлчилгээний дэд бүтцийн хэвийн жигд, тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах нөхцөл бүрдүүллээ. Үр дүнд төрийн цахим үйлчилгээг 24 цаг 7 хоногийн турш тасралтгүй хүргэх боломж бүрдэв.
e-Mongolia порталын дэд бүтцийн өргөтгөл хийсний үр дүнд системийн суурь мэдээллийн сангуудын дэд бүтэц, хэвийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг тасралтгүй ханган ажиллах, эрчимтэй нэмэгдэж буй цахим үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангах, Цахим үндэстэн “E-Mongolia” төсөл амжилттай өргөжих боломжийг бүрдүүлэв.
Статистикийн мэдээлэл боловсруулах үйл ажиллагаанд дижитал шилжилт хийлээ. Статистикийн мэдээллийн систем, сүлжээ, дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчилж, өргөтгөв. Олон улсын GSBPM жишигт нийцсэн Мэдээллийг цуглуулах, боловсруулах, түгээх цогц системтэй болов. Үр дүнд статистикийн мэдээлэл боловсруулалт нэгдсэн системд шилжиж, утас, интернэт зэрэг олон сувгаар мэдээлэл цуглуулах боломж бүрдсэн төдийгүй хэрэглэгчдийг төрөл бүрийг ангилал, хэлбэр бүхий боловсруулсан мэдээллээр тасралтгүй хангах боломжтой боллоо. Мэдээлэл цуглуулах, боловсруулах хугацаа 15 хоногоос 7 хоног болж буурав.
Хөдөө аж ахуйн статистик мэдээлэлд дроны шинэ технологи ашиглаж эхэллээ.
Улсын бүртгэлийн болон эд хөрөнгийн эрхийн цахим үйлчилгээ, халамжийн цахим үйлчилгээ, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан цахим үйлчилгээний системийн техник хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, дэд бүтцийг бэхжүүлж, цахим үйлчилгээг тасралтгүй хүргэх боломжийг бүрдүүлэв.
Инновацийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж, инноваци шингэсэн бүтээгдэхүүн гаргах 16 баг, хамт олныг дэмжин чиглүүлж, бойжуулж, санхүүжилт олголоо. Инновацилаг бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэв.
Улсын бүртгэлийн ерөнхий газарт Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн архив болон цахим сургалтын орчин бүрдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэв. Ингэснээр эд хөрөнгийн бүртгэлийн цаасан эх баримтыг зориулалтын төвлөрсөн орчинд хадгалах боломжтой боллоо. Цахим сургалтын орчин бүрдүүлж бүртгэлийн системийн болон орон нутгийн бүртгэлийн ажилтнуудад зориулсан сургалтыг шуурхай зохион байгуулах боломжтой болов.
Гадаадын хөрөнгө оруулагчдын нэг цонхны үйлчилгээний цахим системийг нэвтрүүлэв.
Төрийн энтерпрайз архитектурын загварыг боловсруулж, туршилтаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газарт нэвтрүүлэв. Төрийн энтерпрайз архитектурыг нэвтрүүлсний үр дүнд оновчтой, зөв төлөвлөгөөг гаргаж, нөөцийг зөв хуваарилах боломж бүрдлээ.
Төрийн албаны хаагчдыг тасралтгүй суралцах, ур чадвараа нэмэгдүүлэх боломжийг олгох онлайн сургалтын платформыг хөгжүүлж, ашиглалтад оруулав.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах системийг гал командын 130, Нийслэлийн 103 түргэн тусламжийн 70 автомашинд суурилуулж, хяналтын системийг суурилуулав. Ингэснээр дуудлага бүртгэх, дуудлагын ачааллыг хуваарилах, тээврийн хэрэгслийн байршил тодорхойлох, хөдөлгөөний хянах нэгдсэн системтэй боллоо.
Ковид-19 цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх ажилд зориулж биеийн дулаан хэмжих камер нийлүүлж төрийн үйлчилгээ үзүүлдэг, иргэд олноор цугладаг 15 байршилд суурилууллаа.
Tweet
Share
0
Reddit
+1
Pocket
LinkedIn
0