Ковид-19 цар тахлын онцгой нөхцөл байдлын энэ үед Ухаалаг засаг төслийн оролцогч 8 байгууллагын төлөөлөл онлайнаар уулзан зөвлөлдөж, төслийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна.
Төслийн багийн долоо хоног тутмын уулзалт, оролцогч талуудын нэгдсэн уулзалт, Дэлхийн банкны зөвлөхүүд болон олон улсын экспертүүдтэй зөвлөлдөх уулзалт, хяналт шинжилгээний ажлын хэсгийн зөвөлгөөн зэргийг уулзалт, хурлыг онлайнаар зохион байгуулан ажиллаж байна.
Ухаалаг төсөл харьцангуй олон оролцогч талтай, тодруулбал төслийг Дэлхийн банк, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Үндэсний статистикийн хороо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, Төсөл хэрэгжүүлэх нэгж нийт 8 байгууллага хамтран хэрэгжүүлж байна.
Ухаалаг засаг төсөл хэрэгжүүлэх нэгж
2020.04.17