Нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал 75 өгөгдөлтэй боллоо

Танай байгууллага OPENDATA.GOV.MN нээлттэй өгөгдлийн нэгдсэн порталд нэгдсэн үү?

 

Монгол Улсын Засгийн газар нээлттэй өгөгдлийн нэгдсэн порталыг нээгээд  ердөө 1 сар болж байна. Порталын нээлтийн үеэр 37 өгөгдлийн бүрдэлтэй байсан бол нэг сарын хугацаанд 75 болж нэмэгдлээ. Салбарын яамны төрийн албан хаагчид өгөгдлөө порталд шууд нийтэлж байгаа билээ.

 

Өгөгдлөө нээлттэй болгон түгээхэд  Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам манлайлж байна.

 

Байгууллага бүр өгөгдлөө нээлттэй болгоё.

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж 2020.06.26