Иргэдийн өргөдөл, гомдол, санал авах 11-11 төвийн үйлчилгээ e-Mongolia.mn-ын нэг үйлчилгээ болно
11-11 төвийн үйлчилгээг e-Mongolia.mn-д нэгтгэх асуудлаар албаны хүмүүс, систем хөгжүүлэгч инженерүүд 2020 оны 9 сарын 17-ны өдөр уулзлаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төслийн хүрээнд ДИЖИТАЛ НИЙГМИЙН ИРГЭНИЙ хэрэгцээнд нийцүүлэн Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвийн систем, дэд бүтцийг бүрэн шинэчилсэн. Тун удахгүй ашиглалтад оруулна.
Энэ үйлчилгээ нь төрийн үйлчилгээний e-Mongolia.mn нэгдсэн системд нэг цахим үйлчилгээ болон нэмэгдэнэ.
Таны өргөдөл, гомдол, саналыг
✅ Веб чат, веб сайт, мобайл аппликейшн, мессеж, имэйл, фэйсбүүк, твиттер, утасны дуудлага, дуут шуудан, киоск зэрэг аль ч дижитал сувгаар Төрдөө хандахад биеэр очсон, бичгээр харилцсантай адилаар иргэнийг танин баталгаажуулж, найрсаг орчинд хүлээн авна.
✅ Иргэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн явцын алхам бүрийг хянана.
✅ Төрөөс өгсөн хариу, шийдвэрлэлтэд иргэний үнэлгээг авч төрийн албаны харицлагыг нэмэгдүүлнэ.
✅ Төр иргэнээ сонсож, шийдвэртээ тусгах дүн шинжилгээний цахим мэдээллийн санг бүрдүүлнэ.
Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж 2020.09.18