“-Дата сэтгүүл зүйн түүхий эд (нээлттэй өгөгдөл) олдож байна уу?”
“-Өгөгдөл байна. Сайн хайх хэрэгтэй. Зарим өгөгдөл excel, pdf төдийгүй json, csv форматаар байна. Өгөгдлөө цуглуулсны дараа өгөгдлөө цэвэрлэх нь чухал юм байна” гэж сүүлийн 3 сарын турш Дата сэтгүүл зүйн сургалтад хамрагдсан сэтгүүлч ярилаа.
Нээлттэй өгөгдлийн файлын форматуудыг тоочиж, өгөгдөлд дүн шинжилгээ хийх үе шат “ЦЭВЭРЛЭХ” тухай ярьж байгаа нь сэтгүүлчид дата сэтгүүл зүйн ур чадварт 2 шат илүү суралцсныг илтгэж байна.
Дээрх яриа “Ил мэдээллийн далд холбоос” Дата сэтгүүл зүйн цугларалтын үеэр өрнөсөн юм. Уг цугларалт 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо болж, сэтгүүлчид, төрийн, төрийн бус, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцлоо.
Цугларалтыг нээж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Ухаалаг засаг төслийн захирал Тамир, Германы Дойче Велле академийн Монгол дахь хөтөлбөр хариуцсан менежер Патрик Беннинг, болон Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах нээж үг хэллээ.
2019 оны 1 сараас Хэвлэлийн хүрээлэн Германы Дойче Велле академийн дэмжлэгтэйгээр “Open data” төслийг хэрэгжүүлсэн юм. Уг төслийн хүрээнд Монгол Улсад нээлттэй өгөгдлийн хэрэглээг нэмэгдүүлэх, сэтгүүлчдэд өгөгдөл боловсруулах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх шат дараалсан сургалтыг зохион байгуулжээ.
Сургалтад хамрагдсан сэтгүүлчид 4 багт хуваагдаж, өгөгдөл цуглуулан дүн шинжилгээ хийж, дата сэтгүүл зүйн бүтээл гаргажээ. Дээрх цугларалтын үеэр эдгээр 4 бүтээлээс шилдгийг нь шалгаруулсан юм.
Бүтээлүүдтэй Хэвлэлийн хүрээлэнгийн фэйсбүүкээр хуудсаар орж танилцах боломжтой.
1. Тэтгэвэрийн даатгалын сүүдэр. Brain storm баг. Зохиомол дүр Амгалан 2051 онд авах тэтгэвэрийн тооцооллыг гаргаж, шийдлүүдийг санал болгожээ.
(https://www.facebook.com/PressInstituteMongolia/videos/415473815937403/?epa=SEARCH_BOX)
2. Дэмжих зорилготой ч дэмждэггүй сан. Today баг. Бүтээлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн өгөгдөлд дүн шинжилгээ хийж, орон нутагт оршин суудаг иргэн Х.Урнаагийн “АЛДАГДСАН БОЛОМЖ”-ийн тухай өгүүлнэ. (http://thatsub.mn/info03/?fbclid=IwAR0eT4Dv83-2sDG7ktoJrf6vgRLdxymfiLAIExBE5wd0QPAUoususgKKKQo)
3. Хүүхэд ба авто осол. ДATAН (Дата ан) баг. Хүүхдүүд авто осолд өртөж байгаа анхаарал хандуулах тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. https://www.facebook.com/PressInstituteMongolia/videos/441990489870591/?epa=SEARCH_BOX
4. Улаанбаатар хотын ИТХ: Хэн нь хэн бэ? Монгол дата баг. ИТХ-ын төлөөлөгчдийн хөрөнгө оруулгын мэдүүлэг, намтрын мэдээлэлд шинжилгээ хийжээ.
https://www.facebook.com/pg/PressInstituteMongolia/notes/?ref=page_internal
Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төслийн хүрээнд Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээг хийсэн бөгөөд тун удахгүй нээлттэй өгөгдлийн хууль эрх зүйн эко-орныг бүрдүүлэх судалгаа, зөвлөмжийг боловсруулах ажлыг эхлүүлнэ. Эдгээр судалгааны ажилд үндэслэн Монгол Улсын Нээлттэй өгөгдлийн нэгдсэн порталыг хөгжүүлж, ашиглалт оруулах юм.
Ухаалаг засаг төслийн
Төсөл хэрэгжүүлэх нэгж
2019.04.25