“ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БОЛОН БЛОКЧЭЙН ТЕХНОЛОГИ” семинар болно

“Ухаалаг засаг” төслийн чадавхийг бэхжүүлэх зорилтын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БОЛОН БЛОКЧЭЙН ТЕХНОЛОГИ” семинарыг 2018 оны 5 сарын 17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.

 

Семинарын эхний хэсэгт “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын хурдасгуур- мэдээлэл харилцаа, холбооны технологи”, “Дижитал шилжилт”, “Танилт, баталгаажуулалтын нэгдсэн системийн шийдэл”, “Дижитал шилжилт хувийн хэвшилд” сэдвээр төрийн байгууллага, хувийн хэвшил, их сургуулийн төлөөлөл илтгэл тавьж, төрийн албан хаагчидтай санал солилцох юм.

Семинарын хоёрдугаар хэсэгт “Блокчейн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах нь”, “Солонгосын блокчейний экосистем ба зах зээл”, “Украйн, бусад оронд авилгалыг бууруулахад блокчейн технологийг ашиглах нь”, “Төв банкнуудын ирээдүй: Дижитал валют”, “Блокчэйний хөрөнгө оруулалтын зах зээл” сэдвээр олон улсад нэр хүндтэй илтгэгчид сайн туршлагаас төрийн албан хаагчидтай хуваалцана.

Семинарын зочин илтгэгчид:

• Ким Чеол Хван, Солонгосын Блокчейн Үйлдвэрлэлийг Дэмжих Ассоциаци (KBIPA)-ийн Бодлогын газрын дарга;
• Э.Түмэннаст, Солонгосын Шинжлэх Ухаан Технологийн Ахисан Судалгааны Институт (KAIST)-ийн Докторын дараах судлаач;
• Марияана Дахан, World Identity Network-ийн үүсгэн байгуулагч;
• Габриел Абед, Битт энд Дижитал Ассет сангийн үүсгэн байгуулагч;
• Марк Гинзбург, Украйны Хөрөнгө оруулалт Холдингийн үүсгэн байгуулагч;
• А.Эрдэнэбаатар, Ph.D, ШУТИС-ийн Компьютерийн ухааны салбарын эрхлэгч.

 

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж 2018.05.16