БОМТ санал авч байна

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Ухаалаг засаг төслийг хэрэгжүүлж байна.

 

Төслийн зорилго нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг төрийн үйл ажиллагаанд оновчтой ашиглах замаар төрийн үйлчилгээг илүү үр ашигтай, ил тод, хүртээмжтэй болгоход оршино. Энэ хүрээнд төрийн цахим үйлчилгээг хүргэх, төрийн цахим үйлчилгээний дэд бүтэц, техник хангамжийг бэхжүүлэх, статистикийн мэдээлэл боловсруулах чадавхыг нэмэгдүүлэх, нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх, инновацийг дэмжих, үндэсний нөөц дата төвийг байгуулах дэд төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна.

 

Төслийн хүрээнд Үндэсний дата төвийн нөөц төв (Үндэсний нөөц дата төв)-ийг Дархан-Уул аймгийн Дархан сумын Шуудан холбооны барилгад (барилгын тодорхой хэсэгт) байгуулж байна.

 

Үндэсний нөөц дата төвийг байгуулах дэд төслийн байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг судалж үнэлсний үндсэн дээр байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан төсөл хэрэгжүүлэгчийн байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийх ажил, зарцуулах төсвийг тодорхойлсон бөгөөд уг төлөвлөгөөг орон нутгийн иргэдэд танилцуулан санал авч байна.

 

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө | монгол хувилбар | English version

Саналын хуудас | монгол хувилбар | English version

Санал авах сүүлийн хугацаа: 2021 оны 3-р сарын 9-ний өдөр

Санал ирүүлэх хаяг:

Шуудангийн хаяг: Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж, Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 1/5, Засгийн газрын 2-Б байр, 303 тоот

Имэйл хаяг: info@smart.gov.mn

утас: 976-11/51-264870

факс: 976-11/51-264899

УХААЛАГ ЗАСАГ ТӨСЛИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ

2021.02.23