Нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх эхний алхмыг хийлээ

 

Ухаалаг засаг төслийн төвлөгөөнд тусгагдсан “Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээ”-г хийх судалгааны ажил эхэллээ.

Энэхүү судалгаагаар Монгол Улсын нээлттэй өгөгдлийн хэрэгцээ, техник технологийн бэлэн байдал, хууль эрхзүйн орчныг судалж, үнэлсний үндсэн дээр өгөгдлийн гол багцуудыг тодорхойлж, нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх ажлын төлөвлөгөө, санал зөвлөмжийг боловсруулах юм.

Мэдээллийн технологийн эрин зуунд Төрийн нээлттэй өгөгдлийг “ХӨГЖИЛД ХӨТЛӨХ БАЯЛАГ” гэж тодорхойлж байна. “Цаг агаар”, “гео орон зай”, “тээвэр”-ийн гэх мэт өгөгдөл, мэдээллийг зөвхөн нэг төрийн байгууллага өөртөө хадгалах биш хэрэгцээтэй байгаа иргэн, бизнес, судлаачид, бусад төрийн байгууллага зохиогчийн эрхгүйгээр, машин унших төрөл төрлийн хэлбэрээр авч ашиглах, эцсийн бүтээгдэхүүн буюу аппликэйшн үйлдвэрлэх боломж нээлттэй өгөгдлийг хөгжүүлснээр бий болно.

 

Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж
2018.02.09