ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНД ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА
2.2.6 “ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ АШИГЛАХ СУДАЛГААНД ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ, ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ” ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
Монгол улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төсөл нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүргэх төрийн цахим үйлчилгээний хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх, цахим ур чадвар болон дижитал технологид суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой. Төслийн хүрээнд Үүлэн тооцооллын үйлчилгээг ашиглах судалгаа гүйцэтгэх ажилд зөвлөх компаниудыг зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
Хугацаа: 2024 оны 12-р сарын 03-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө ирүүлсэн байх ба 2024 оны 12-р сарын 03-ны өдрийн 15 цаг 30 минутад саналыг нээнэ.
Саналын баримт бичиг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээлэл татах: Ухаалаг засаг 2 төсөл_2.2.6 Оролцох_сонирхолоо_илэрхийлэх_урилга
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам: Зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна – Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем: https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1731905641157
Төсөл хэрэгжүүлэх нэгж:
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Самбуугийн гудамж, Сити капитал оффис, 3 давхар, 301 тоот, Улаанбаатар хот, Монгол Улс
И-мэйл: procurement2@smart.gov.mn
Утас: (976)-51-261268