Ухаалаг засаг төсөл: Бид хэн бэ

Бид хэн бэ?

🌱 Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаг” төсөл.

Бид юу хийдэг вэ?
🌿 Төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн үйлчилгээнд инновацийг нэвтрүүлэх, 🌿 дэд бүтцийг өргөтгөх, 🌿 дижитал албан хаагчийг хөгжүүлэх замаар дижитал хөгжлийг дэмжинэ. e-Mongolia хөтөлбөрийг дэмжин ажиллаж байна.

Манай баг: Дэлхийн банк, ЗГХЭГ, ҮСХ, ХХМТГ, ҮХГ, УБЕГ, ХХҮЕГ, ҮДТ.

🌼 Манай бүтээгдэхүүн

ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ, ИННОВАЦИ
➡ Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн систем; Эд хөрөнгийн нэгдсэн цахим мэдээллийн сан; Улсын бүртгэлийн цахим үйлчилгээний систем*; 11-11 төвийн системийн шинэчлэл; Иргэдийн санал, төрийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх систем; e-Mongolia хөтөлбөрт дэмжлэг; Инновацийг дэмжих хөтөлбөр; Гадаадын хөрөнгө оруулагчдын нэг цэгийн үйлчилгээний төвийн систем*; Төрийн энтерпрайз архитектур; Онлайн хурал, вебинарын нэгдсэн шийдэл.

НАЙДВАРТАЙ ДЭД БҮТЭЦ
➡ Төрийн мэдээлэл солилцооны ХУР системийн өргөтгөл; Үндэсний нөөц дата төвийн бүтээн байгуулалт; Эд хөрөнгийн эрхийн цахим бүртгэлийн дэд бүтцийн өргөтгөл; цахимжуулалтын тоног төхөөрөмж, өндөр хурдны сүлжээний холболт; Улсын бүртгэл, халамжийн цахим үйлчилгээний техник хангамж; Гадаадын хөрөнгө оруулагчдын нэг цонхны үйлчилгээний төвийн системийн техник хангамж*; Онцгой байдлын нөхцөлд ашиглах тээврийн хэрэгслийн хяналтын төхөөрөмж, интернетийн сүлжээ үүсгэх төхөөрөмж*.

ШИНЭ ЗУУНЫ ШИНЭ БАЯЛАГ-ДАТА
➡ Нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээ; Бодлого, хууль эрх зүйн баримт бичгийн төсөл; Нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал.

ДИЖИТАЛ СТАТИСТИК
➡ Статистик мэдээллийг цуглуулах, боловсруулах, түгээх цогц систем, дэд бүтцийн өргөтгөл; аюулгүй байдлын програм хангамж; Бизнес регистрийн систем; Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт; Статистик мэдээллийг татвар, цахим төлбөрийн баримтын мэдээлэлтэй уялдуулах програм хангамж.

ДИЖИТАЛ АЛБАН ХААГЧ
➡ Төрийн цахим үйлчилгээг хүргэх дижитал ур чадвартай төрийн албан хаагч, инженерүүдийг бэлтгэж байна. “Яам, агентлаг, аймаг, сум, дүүрэг, хороо, баг” төрийн бүх шатны байгууллагын 8,300+ албан хаагчийн чадавхыг бэхжүүлж, дижитал нийгэмд бэлтгэв.