ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛИЙГ ОРОН ДАЯАР НЭВТРҮҮЛЭВ.
Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг 30 секундэд авдаг боллоо.
Орон даяар цахим бүртгэл нэвтрүүлсний үр дүнд хаана байгаагаас үл хамааран үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, бусад үйлчилгээг бүрэн авах боломжтой боллоо.
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Дэлхийн банкны санхүүжилтээр 2015 оноос мэдээллийн технологийн давуу талыг ашиглан төрийн үйлчилгээ илүү хүртээмжтэй, ил тод, хариуцлагатай болгох зорилгоор Ухаалаг засаг төслийг хэрэгжүүлж байна. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим системийг улс орон даяар нэвтрүүлэх зорилтын хүрээнд доорх ажлуудыг гүйцэтгэжээ. Үүнд:
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, 13 аймгийн бүртгэлийн хэлтэс тодруулбал Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говь-Сүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс аймгуудад төслийг хэрэгжүүлснээр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим системийг орон даяар бүрэн хэмжээнд ашиглаж эхэллээ.
Ухаалаг засаг төслийн баг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод ажиллаж, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахимжуулалтын дэд төслийн хэрэгжилт, үр дүнтэй танилцлаа.
Зөвхөн Сэлэнгэ аймгийг жишээг авбал, тус аймгийн 30 мянга орчим өрхийн үл хөдлөх хөрөнгийн болон газрын эрхийн бүртгэлийн 21,044 хувийн хэргийг цахимжуулжээ. Эдгээр цаасан суурьтай хувийн хэргийн 750,000 мянга гаруй хуудас материалыг сканердаж, метадатаг шивж, хяналтыг хийж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн нэгдсэн системийн мэдээллийн санд нэгтгэсэн байна.
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахимжуулалтын ажлын үр дүнд:
Ухаалаг засаг төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж
2018.05.07